- Зэрлэг амьтан ургамал №1
- Зэрлэг амьтан ургамал №2
- Мансууруулах шинжилгээ
- Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис
- Оюуны өмч өргөдөл өгөх хүсэлт №1
- Оюуны өмч өргөдөл өгөх хүсэлт №2
- Түүх соёлын дурсгалт №1
- Түүх соёлын дурсгалт №2
- Түүх соёлын дурсгалт №3
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх журам
- Улсын хилээр нэвтрүүлэх онцлого бараанд гаалийн бүрдүүлэлт хийх
- Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалт
- Эм, эмнэлгийн хэрэгсэл
- ЭМ,ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ХИЛИЙН БООМТЫГ ТОГТООХ ТУХАЙ
Бүрдүүлэлтийн дараах шалгалтын тухай ойлголт
Хууль тогтоомж
ААН, иргэнд өгөх зөвлөмж
Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн сургалтын төвийг байгуулах саналыг анх 1992 оны 10 дугаар сарын 22 өдрийн Улсын Гаалийн Ерөнхий Газрын даргын 170 дугаар тушаалаар батлаж албаны эрэлч нохойн сургалтыг анхлан зохион байгуулж байсан.
Эрэлч нохойн сургалтын төв нь ангийн гаралтай түүхий эд, хар тамхи мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис, сум, галт хэрэгсэл тэсэрч дэлбэрэх бодис зэрэг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан бараа бүтээгдэхүүн олж илрүүлэх зорилгоор Гаалийн албаны эрэлч нохойг тусгай хөтөлбөрийн дагуу шат дараалсан сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар, хороодын Эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагч нар өнгөрсөн онд гаалийн хяналт, шалгалтыг гүйцэтгэх явцад ангийн гаралтай түүхий эд, химийн бодис, согтууруулах ундаа, сум, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, хар тамхи, мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис зэргийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан эрүүгийн шинжтэй 5, захиргааны шинжтэй 94 үйлдлийг илрүүлэн таслан зогсоож холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн өгсөн.
Хүчин чадал
Гаалийн харьяа 11 газар, хороодод 19 Эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэж байна.
Эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагч нарын 60 гаруй хувь хамтын ажиллагаатай гадаад улс орнуудад албаны эрэлч нохойг сургах, ашиглах чиглэлээр сургалтанд хамрагдсан.
Ашиглаж буй нохойн үүлдэр:
Овчарка – 12 Лабрадори – 7 Спаниель - 2 Малинуа – 7 Голдонретвидер - 1
Ажилласан жилийн дундаж- 4,8
Эрэлч нохойн сургалтын төв нь албаны эрэлч нохойн чадавхийг бэхжүүлэх зорилгоор хамтын ажиллагаатай гадаадын улсаас албаны эрэлч нохойг импортоор авахаас гадна дотооддоо үржлийн хөтөлбөрийг зохион байгуулах замаар Гаалийн албаны эрэлч нохойн нөхөн хангалтыг хийж гүйцэтгэж байна.
Зөрчлийн мэдээ
- 29402 ширхэг сум болон 5 ширхэг хийн гар бууг хураан авч улсын орлого болгосон. 2014 он.
- ПМ маркийн хийн гар буу 4 ширхэг болон нийт 10200 ширхэг калибр бууны сум, 200 ширхэг Винтов маркийн бууны сум. 2015 он.
- Буянт-Ухаа дахь гаалийн газрын Эрэлч нохой хариуцсан ГУБ мөс /ice/ төрлийн мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоосон. 2016 он
- Зорчигчийн ачаанд албаны эрэлч нохойг ашиглан гаалийн хяналт, шалгалтыг хийж гүйцэтгэхэд гашиг болон мөс /ice/ тус бүр 33-р грамм илэрсэн. 2016 он.
- Микроавтобуснаас мөс /ice/ 0,55гр болон түүнийг татаж хэрэглэхэд ашиглагддаг гаанс, бортог зэргийг албаны эрэлч нохойгоор илрүүлэн гэмт үйлдлийг таслан зогсоосон. 2016 он.
- Буянт-Ухаа дахь гаалийн газрын Эрэлч нохой хариуцсан ГУБ тус гаалийн газрын зөрчилтэй тэмцэх алба, эрүүгийн цагдаагийн газартай хамтран 2 удаагийн мөс /ice/ мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоож, хойшлуулашгүй ажиллагаа явуулсан. 2017 он.
- 2017 оны 9 дүгээр 03-ны өдөр Буянт-Ухаа дахь гаалийн газрын Эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагч өөрийн Зик дуудлагатай эрэлч нохойн хамт ур чадвар гарган Швейцарь улсаас ирсэн Монгол улсын иргэн 6 гр кетамин болон 30 гр каннабисийн төрлийн ургамалыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг газар дээр нь таслан зогсоож холбогдох хууль хяналтын байгууллагуудад хүлээлгэн өгсөн.
- 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Шивээхүрэн дэх гаалийн газрын Эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагч нь алекс дуудлагатай эрэлч нохойн хамтаар Монгол улсын иргэн өөрийн фургон маркийн автомашиныг нуувч болгон ашиглан улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон 10 гр Мими гэх кафейн буюу сэргээш агуулсан, донтуулах сэтгэцэт нөлөөт бодисыг улсын хилээр гаргахыг завдсан үйлдлийг таслан зогсоосон. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын цагдаагийн тасагт харьяалалын дагуу шилжүүлэн өгсө
Хамтын ажиллагаа:
Гадаад хамтын ажиллагааны хүрээнд ОХУ, БНХАУ, Казакстан, Азарбайжан, Япон, ХБНГУ зэрэг улстай хамтран сургалт зохион байгууллах, сургалтын орчин, сургалтын хөтөлбөрийг олон улсын албаны эрэлч нохойн сургалтын стандартад нийцүүлэх, хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Мөн БНСУ-ын Эрэлч нохойн сургалтын төвтэй хамтран туршлага судлах, албаны эрэлч нохойн сургалтын болон нохойн үржлийн талаар мэдээлэл солилцох зэрэг асуудлаар хамтран ажиллаж байна.
Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа
Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн сургалтын төв нь Хар тамхи, мансууруулах бодис болон сэтгэц нөлөөт эм бэлдмэлийн хууль бус эргэлттэй тэмцэх, Олон нийтэд хар тамхи мансууруулах бодисийн хор хөнөөлийг таниулах, хар тамхи, мансууруулах бодисыг гаалийн албаны эрэлч нохой хэрхэн илрүүлдэг чиглэлээр илтгэн тавьж, сурталчилан таниулах ажлыг тогтмол зохион байгуулж байна.
ГААЛИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ