- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд/
Текст томруулах
A
A
A
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 3692 дугаарт бүртгэв.
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дугаар А/81 Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэг, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.2 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд тавих хяналтын тусгай журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын газар /Э.Мөнхөө/-т үүрэг болгосугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2003 оны 348 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.АСРАЛТ