-+=
ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТ
Татварын хөнгөлөлт, чөлөөллөлтийн хууль эрх зүйн эх сурвалж

Горим

Татвараас чөлөөлөгдсөн бараа

Чөлөөлөгдөх татварын

төрөл

Татвараас чөлөөлөх

үндэслэл, хуулийн заалт

Хууль

үйлчлэх

 хугацаа

403

Засгийн газрын шугамаар авсан буцалтгүй тусламжийн бараа

Гааль, НӨАТ

“Гаалийн тариф, гаалийн татварын тухай” хуулийн 38.1.2 дахь заалт,

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 13.1.3 дахь заалт,

УИХ-аас тухайн хэлэлцээрийг соёрхон баталсан  хууль

 

401, 403

Олон улсын гэрээний дагуу хандивлагч байгууллагаас авсан тусламжийн бараа

Гааль, НӨАТ

Бүх татвар

401

Олон улсын гэрээний дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, төлөөлөгчийн газрын албан хэрэгцээний бараа

Бүх татвар

403

Засгийн газрын бус шугамаар авсан тусламж

Гааль, НӨАТ

401

Олон улсын гэрээний дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, төлөөлөгчийн газрын албан хэрэгцээний бараа

Гааль,  НӨАТ

“Гаалийн тариф, гаалийн татварын тухай” хуулийн 38.1.2 дахь заалт,

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 13.1.3 дахь заалт,

 

402

Олон улсын гэрээний дагуу гадаад орны Засгийн газар, банк санхүүгийн байгууллагаас олгож байгаа зээлийн төслийн хүрээнд нийлүүлсэн бараа

Гааль, НӨАТ

“Гаалийн тариф, гаалийн татварын тухай” хуулийн 38.1.13 дахь заалт,

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 13.1.3 дахь заалт,

УИХ-аас тухайн зээлийн хэлэлцээрийг соёрхон

баталсан  хууль

 

Бүх татвар

403

Гэрээлэгч болон туслан гүйцэтгэгч нь газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан хайгуулын нийт хугацаанд болон ашиглалтын эхний 5 жилд импортолсон тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тоноглол, түүхий эд материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгсэл

Гааль, НӨАТ

“Гаалийн тариф, гаалийн татварын тухай” хуулийн 38.1.16 дахь заалт,

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 13.1.25 дахь заалт

 

403

Импортоор оруулах бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал,

Гааль, НӨАТ

“Гаалийн тариф, гаалийн татварын тухай” хуулийн 38.1.7 дахь заалт,

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 13.1.20 дахь заалт

 

403

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, хиймэл эд эрхтэн, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын авто тээврийн хэрэгсэл

Гааль, НӨАТ

“Гаалийн тариф, гаалийн татварын тухай” хуулийн 38.1.1 дахь заалт,

 “Гаалийн тариф, гаалийн татварын тухай” хуулийн 38.1.12 дахь заалт,

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 13.1.4 дахь заалт

 

403

Эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн

Гааль, НӨАТ

“Гаалийн тариф, гаалийн татварын тухай” хуулийн 38.1.5 дахь заалт,

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 13.1.8 дахь заалт

 

403

Иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоц, түүний сэлбэг

Гааль, НӨАТ

“Гаалийн тариф, гаалийн татварын тухай” хуулийн 38.1.9 дахь заалт,

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 13.1.6 дахь заалт

 

403

Зэвсэгт хүчин, цагдаа, улсын аюулгүй байдлыг хангах, шүүхийн шийдвэр биелүүлэх, төрийн тусгай хамгаалалтын байгууллагын болон Авлигатай тэмцэх газрын хэрэгцээнд зориулан импортоор оруулж байгаа зэвсэг, тусгай техник хэрэгсэл

НӨАТ

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 13.1.5 дахь заалт

 

403

Хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, механизм, техник, хэрэгсэл, тоноглол

Гааль, НӨАТ

“Гаалийн тариф, гаалийн татварын тухай” хуулийн 38.1.6 дахь заалт,

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 13.1.9 дахь заалт,

Засгийн газрын 2015.12.21-ний өдрийн 503 дугаар тогтоолоор баталсан жагсаалт

 

403

Томуугийн А хүрээний /H1N1/ вирусын халдварын оношлогоо, эмчилгээнд хэрэглэх оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис

Гааль, НӨАТ

2009.10.30-ны өдрийн

“Гаалийн албан татвараас

чөлөөлөх тухай” хууль,

2009.10.30-ны өдрийн

“Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль,

Засгийн газрын 2009.11.04-ний өдрийн 335 дугаар тогтоолоор баталсан жагсаалт

 

403

Импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц

Гааль, НӨАТ

2018.05.10-ны өдрийн “Гаалийн албан татвараас

чөлөөлөх тухай” хууль,

 “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль,

Засгийн газрын 2019.03.21-ний өдрийн 101 дугаар тогтоолоор баталсан жагсаалт

2022.12.31 хүртэлх хугацаанд мөрдөнө.

507, 507-1

Олон улсын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн болон бусад татвараас бүрэн эсхүл хэсэгчлэн чөлөөлж гаалийн нутаг дэвсгэрт оруулах

Гааль, НӨАТ

“Гаалийн тухай” хуулийн 97.1

дахь заалт “Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацаа нь барааг тухайн горимд байршуулсан өдрөөс 1 жилээс дээшгүй байна.”

 

403

Импортоор оруулах хориглосноос бусад мод, сөөгний үр, тарьц, суулгац

Гааль

“Гаалийн тариф, гаалийн татварын тухай” хуулийн  38.1.7 дахь заалт

 

403

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, хиймэл эд эрхтэн, тэдгээрийн эд анги;

Гааль

“Гаалийн тариф, гаалийн татварын тухай” хуулийн 38.1.1 дэх заалт

 

403

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэглээнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгсэл;

НӨАТ

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 13.1.4 дэх заалт

 

403

Импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис

НӨАТ

2021 оны 04–р сарын 23-ны өдрийн "Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай" хууль, Засгийн газрын 2021 оны 05-р сарын 12-ны өдрийн 143 дугаар тогтоолоор батлагдсан жагсаалтын 2 дугаар хавсралт

2025.01.01-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөнө.

403

Сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг

Гааль, НӨАТ

“Гаалийн тариф, гаалийн татварын тухай” хуулийн  38.1.18 дахь заалт,

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 13.1.28 дахь заалт,

Засгийн газрын 2016 оны

04-р сарын 04-ний өдрийн

 198-р тогтоолоор баталсан жагсаалт

 

403

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах зорилгоор импортоор оруулж байгаа агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмж

Гааль, НӨАТ

2018.01.12-ны өдрийн

“Гаалийн албан татвараас

чөлөөлөх тухай” хууль,

2018.01.12-ны өдрийн

“Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль, 2018.05.30-ны өдрийн ЗГ-н 157 тоот тогтоол

 

403

Инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж

“тухайн үйлдвэрлэл явуулах Инновацийн тухай хуульд заасан гарааны компани улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш гурван жилийн хугацаанд эдэлнэ.”

Гааль, НӨАТ

2012.05.22-ны өдрийн “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль

2018.08.01-ны өдрийн ЗГ-ын 234 тоот тогтоол

 

403

Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэл

Гааль,

“Гаалийн тариф, гаалийн татварын тухай” хуулийн  38.1.19 дахь заалт,     

Засгийн газрын 2019.06.19-ны өдрийн 247 дугаар тогтоол

2024.12.31хүртэлх хугацаанд мөрдөнө.

403

Улс хоорондын шуудангийн илгээмжээр хувь хүний нэр дээр илгээсэн, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй зөөврийн компьютер

НӨАТ

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 13.1.24 дэх заалт

 

403

Инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодис.

Гааль, НӨАТ

 “Гаалийн тариф, гаалийн татварын тухай” хуулийн  38.1.14 дахь заалт,

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 13.1.19 дэх заалт,

Засгийн газрын 2019.12.18-ны өдрийн 448 дугаар тогтоол

 

403

Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортоор оруулж байгаа оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалт

Гааль, НӨАТ

2020.04.09-ний өдрийн “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль /Энэ зүйлд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Засгийн газрын 2020.04.15-ны өдрийн 132 дугаар тогтоол

2020.02.01-2022.01.01 хүртэлх хугацаанд мөрдөнө.

403

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тос.

Гааль, НӨАТ

УИХ-ын 2020.12.04-ний өдрийн “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль

Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 214 дугаар тогтоол

2020.12.04-2021.07.01 хүртэлх хугацаанд мөрдөнө.

ТАТВАРЫН ОРЛОГЫН ГАЗАР

BUY NOW