Гаалийн Ерөнхий газрын дэргэдэх Сургалтын төвөөс ДГБ-ын “Дунд түвшний удирдлагын хөгжил” хөтөлбөрийн I шатны сургалтыг 2024 оны 12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтын зорилго нь орчин үеийн менежерийн зохистой зан байдал, хандлагыг төлөвшүүлж, өөрийгөө болон багаа удирдах, гаалийн харилцаанд оролцогч талуудтай хамтран ажиллахад шаардлагатай үндсэн ур чадварыг эзэмшүүлэх замаар байгууллагын стратеги зорилгын хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх явдал бөгөөд сургалтад харьяа 17 газар, хороодын 18 гаалийн ахлах байцаагчид хамрагдлаа.