Огноо: 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр
Сонгон шалгаруулалтын нэр: Чингис хаан олон улсын нисэх буудал Гаалийн газрын нэгдүгээр давхарт байрлалтай цайны газрыг зориулалтын тоног төхөөрөмжний хамт түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02-р сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийг үндэслэн Чингис хаан олон улсын нисэх буудал Гаалийн газрын нэгдүгээр давхарт байрлалтай цайны газрыг зориулалтын тоног төхөөрөмжний хамт түрээслэх түрээслэгчийг сонгох шалгаруулалтыг зарлаж байна.
Шалгаруулалтад оролцогч иргэн, хуулийн этгээд нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 14:00 цагаас өмнө Чингис хаан олон улсын нисэх буудал Гаалийн газрын байранд материалаа битүүмжлэн ирүүлсэн байна.
№ | Аймаг, сумын нэр | Чингис хаан олон улсын нисэх буудал Гаалийн газрын хаяг | Түрээслэх зориулалт | Байр талбайн хэмжээ (мкв) | Нэгж талбайн сарын төлбөрийн доод |
1 | Төв аймаг Сэргэлэн сум | Төв аймаг, Сэргэлэн сум 4 дүгээр баг, Тахилт толгой | Цайны газар | 139 мкв-2 өрөө | 6,000 |
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 14:00 цагаас өмнө материалыг хүлээн авна. |
Материал хүлээн авах хаяг | Төв аймаг, Сэргэлэн сум, 4 дүгээр баг, Тахилт толгой Чингис хаан олон улсын нисэх буудал Гаалийн газрын байранд өөрийн биеэр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан бичиг хэрэгт хүлээлгэн өгнө. |
Материал нээх хугацаа, хаяг байршил | 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 14:30 цагт Чингис хаан олон улсын нисэх буудал Гаалийн газрын байранд хурлын өрөөнд нээж дүгнэнэ. |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ | Эд хөрөнгө түрээслүүлэх 1 м.кв талбайн сарын түрээсийн доод үнэ Төв аймаг, Сэргэлэн сум 6,000 төгрөг болно. |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал | · Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), өмнө нь үйл ажиллагаа эрхлэж байсан бол эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх батламж тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар; /тусгай зөвшөөрөлтэй бол давуу тал болно./ · Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлыг бичих); · Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт); · Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар; · Худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг; · Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал бүхий албан бичиг, хувь хүний өргөдөл |
3.Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч Чингис хаан олон улсын нисэх буудал Гаалийн газрын байранд очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, гэрээний үлгэрчилсэн загвар, хөрөнгийн талаарх мэдээллийг 7128 3409 утсаар болон цахим хуудаснаас авна уу.
Хаяг: Төв аймаг, Сэргэлэн сум, 4 дүгээр баг, Тахилт толгой Чингис хаан олон улсын нисэх буудал Гаалийн газрын байр, Холбогдох утасны дугаар: 7128 3409, 7128 3408