Шинэ үеийн гаалийн байгууллага үүсэж хөгжсөний 110 жилийн түүхт ойг тохиолдуулан илтгэл бичлэгийн уралдаан зарлаж байна.
НЭГ.ЗОРИЛГО
Гаалийн байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, гаалийн шинэчлэл, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход олон улсын болон үндэсний эрдэмтэн, судлаачдын хувь нэмэр оролцоог нэмэгдүүлэхэд энэхүү эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын зорилго оршино.
ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ
Гаалийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийдэг олон улсын болон үндэсний багш, эрдэмтэн, судлаачид, энэ чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж байгаа залуу судлаач, оюутнуудыг хамруулна.
ГУРАВ. ИЛТГЭЛИЙН СЭДЭВ
Орчин үеийн гаалийн байгууллага, олон улсын бараа нийлүүлэх сүлжээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх арга замын талаар дараах асуудлын хүрээнд илтгэлийн сэдвийг сонгосон байна:
– Үндэсний болон нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад гаалийн байгууллагын гүйцэтгэх үүрэг;
– Ногоон гааль (Хүрээлэн байгаа орчин, засаглал болон хариуцлагатай эдийн засаг);
– Эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх (Олон улсын худалдааны аюулгүй байдлыг хангах, хөнгөвчлөх боломж);
– Тариф, татварын дэд бүтэц (барааны ангилал, гарал үүсэл, гаалийн үнэлгээ)-ийг боловсронгуй болгох арга зам;
– Гаалийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх;
– Төсвийн орлогыг алдагдалгүй бүрдүүлэх арга зам;
– Чөлөөт худалдааны болон түүнтэй адилтгах бүс нутгийн гэрээ, хэлэлцээр;
– Гаалийн лабораторийн шинэчлэл;
– Хууль сахилтын удирдлага;
– Хил дамнасан хууль бус худалдаатай тэмцэх (Хар тамхи, мансууруулах бодис; Оюуны өмчийн эрх; Хүрээлэн байгаа орчны олон талт хэлэлцээр; Шинэ эрсдэл; Үндэстэн дамнасан гэмт хэргийн бүлэглэл, бусад);
– Дамжин өнгөрөх тээвэрлэлтийн үйл ажиллагааг хялбаршуулах, уялдуулах боломж;
– КОВИД-19 цар тахлын дараах гаалийн байгууллагын үйл ажиллагааны орчны өөрчлөлт;
– Хилийн нэгдсэн зохицуулалттай менежмент;
– Гаалийн хяналтыг зохион байгуулахад хөдөлгөөнт арга хэрэгслийг хэрэглэх арга зүй;
– Нэгдсэн зохицуулалттай эрсдэлийн удирдлага;
– Хууль ёсны худалдааг хөнгөвчлөхөд гаалийн байгууллагын гүйцэтгэх үүрэг;
– Гаалийн байгууллагын хүний нөөцийн бодлого;
– Гаалийн байгууллагын нөөцийн үр дүнтэй хуваарилалт;
– Мэдээллийн дүн шинжилгээ;
– Гаалийн байгууллагын дижитал орчин;
– Мэдээллийн соёл;
– Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг гаалийн үйл ажиллагаанд хэрэглэх;
– Гаалийн шинэчлэлийн чиг хандлага;
– Гааль – Татварын хамтын ажиллагаа;
– Удирдлагын манлайлал, хөгжил;
– Гааль – Бизнесийн түншлэл;
– Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж, түүнтэй адилтгах хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж;
– Гаалийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд инновац нэвтрүүлэх боломж;
– Гаалийн улсын байцаагчийн эрх зүйн байдал;
– Олон улсын бараа нийлүүлэх сүлжээтэй холбоотой бусад асуудал.
ДӨРӨВ. БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Өгөгдсөн тодорхой сэдвийн хүрээнд сэдвийн мөн чанарыг нээн харуулах, гаалийн байгууллагын өнөөгийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх арга зам, сайн туршлага зэргийг өөрийн санал болгож байгаа шинэ санааг үндэслэл, судалгаа, нотолгоотой илэрхийлсэн байхаас гадна хэлбэрийн хувьд дараах шаардлагыг хангасан байна:
– Үндсэн агуулгын хүрээнд байх;
– Бодит баримт, тодорхой судалгаа, жишээн дээр тулгуурласан байх;
– Шинжлэх ухааны үндэслэлтэй шинэлэг санааг дэвшүүлсэн байх;
– Судалгааны цар хүрээг оновчтой тодорхойлсон байх;
– Онол, практикийн өндөр ач холбогдолтой байх;
– Шинэлэг санаа дүгнэлт байх;
– Монгол, англи, орос эсхүл хятад хэлээр 8-12 хуудсанд багтаан, үг үсэг, дүрмийн болон утга найруулгын алдаагүй байх;
– Уг бүтээл өмнө нь эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд оролцож шагнал аваагүй байх;
– A4 хэмжээтэй цаасан дээр Ariel-12 фонтоор бичих, хуудасны дээд доод тал-2см, баруун гар тал-1.5 см, зүүн гар тал-3 см байх;
– Ажлын хаяг, сургуулийн нэр, өөрийн ажилдаг хүрээлэн гэх мэт мэдээлэл, овог нэр, холбоо барих утасны дугаар цахим хаягаа бичсэн байна.
ТАВ. ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ХЭЛБЭР:
Хуралд хэлэлцүүлэх илтгэл; тус илтгэлийн хураангуй (монгол, англи хэл дээр, хамгийн ихдээ 500 үг); илтгэл ирүүлэгчийн зураг, 250 хүртэл үгтэй товч намтар зэргийг файл хэлбэрээр icd@airport.customs.gov.mn; icd.mcga@gmail.com цахим хаягаар 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 22 цаг 00 минут хүртэл авна.
Шалгаруулалт: Тэргүүн, дэд, гутгаар байр тус бүр нэг, тусгай шагнал хоёр.
ЗУРГАА. ШАЛГАРУУЛАЛТ
– Зохион байгуулагч байгууллагаас эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд ирүүлсэн илтгэлээс шагналт байранд шалгарсан 3 шилдэг илтгэл, зочин 3 илтгэл, нийт 6 илтгэлийг “Эрдэм шинжилгээний хурал”-ын үеэр танилцуулах;
– “Эрдэм шинжилгээний хурал” 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 09.00-12.00 цагт Гаалийн ерөнхий газрын 9 давхарт зохион байгуулах;
– Илтгэл тавих хугацаа 10 минут, асуулт, хариулт 5 минут, нийт 15 минут байх бөгөөд бүтээлийг шүүгчийн бүрэлдэхүүн дараах үзүүлэлтээр оноог нэгтгэн дүгнэж, байр эзлүүлнэ.
ДОЛОО. БУСАД
Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлаар хэлэлцүүлсэн шилдэг бүтээлүүдийг “Гааль” сэтгүүлийн тусгай дугаарт нийтэлнэ.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
ХАЯГ: Гаалийн ерөнхий газар, Сүхбаатар дүүрэг, Их тойруу 81/1, Улаанбаатар-14193,
Монгол Улс.
ЦАХИМ ХАЯГ: icd@airport.customs.gov.mn, icd.mcga@gmail.com
УТАС: 11-350064